cyber-sport

“WESG APAC Final” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох БАГ тодорно

WESG 2019-2020 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээний CS:GO төрлийн нээлттэй шат өндөрлөж, хаалттай шатанд оролцох найман баг тодорчээ. Тодруулбал, “August”, “Мазаалай”, “D13”, “2990”, “Az gaming”, “Binm”, “Hoolihaz”, “76thieves” баг дараагийн шатанд орсон юм.

Хаалттай шатны тоглолтууд энэ сарын 20-22-нд үргэлжлэх бөгөөд тэргүүн байр эзэлсэн нэг баг 2020 оны нэгдүгээр сарын 3-5 хооронд Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдох “WESG APAC Final” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих