махны үнэ

Үхрийн цул мах нэг килограмм нь 11637 төгрөгийн үнэтэй байна

2019 оны 5-р сарын 1-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өсөж, үхрийн цул махны үнэ 1.4 хувь, адууны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурсан, ямааны ястай мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

2019 оны 5-р сарын 1-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 8734 төгрөг, үхрийн /ястай/ мах 9599 төгрөг, үхрийн цул мах 11637 төгрөг, адууны /ястай/  мах 6697 төгрөг, ямааны /ястай/ мах 6399 төгрөгийн үнэтэй байв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих