hungulttei em

Эмийн үнийн хөнгөлөлтөд 33,9 тэрбум төгрөг төсөвлөжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд  даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33,9 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хэмжээнд 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эмийг олгож байна.

Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56,7%-ийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан  60 гаруй  нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.

Шинэчилсэн жагсаалтаар  эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцлөөр олгогддог  17 нэрийн эмийг нэмж,  цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хасжээ.

  •   170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж
  • насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80% хүртэл,
  • хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50%-80% үнийн  хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж даатгуулагчдын  хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл буурууллаа.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих