amgalanbaatar

Х.Амгаланбаатар: Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр шинэ оныг угтаж байна

МҮЭХ-ноос  өнөөдөр УИХ,  Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар :  “Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагаа тогтмол биш, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иргэдийн зүгээс УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрч, нэгдмэл байдалд ороосой гэсэн хүлээлттэй хоёр сар гаруйн хугацааг үдлээ.

Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийг нь биелүүлэхээр үйлдвэрчний эвлэлийн зүгээс Засгийн газарт байнгын шахалт үзүүлэн ажиллаж байгаа. Есдүгээр сард боловсролын салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэхээр тохиролцсон хэдий ч орон нутагт байгаа багш нар болон шинжлэх ухааны салбарынхны цалин одоог хүртэл нэмэгдлээ аваагүй байгаа. Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

            Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа хэдий гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр шинэ оныг угтаж байна.

МҮЭХ-ны зүгээс хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан жилд 4-5 удаа төв талбай болон бусад газарт хуулийн дагуу жагсаал цуглаан зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд гарч ирж, нэгдэж жагсаж байгаагүй хэр нь өнөөдөр хоорондоо хагаралдаж, төрийн ажлыг гацаагаад талбай дээр гарч жагсаж байна” хэмээн тэрээр цаг үеийн асуудлаарх байр сууриа илэрхийллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих