gar utas

Хүн амынхаа тооноос хэтэрсэн хэрэглээ

Өнөөдөр Монгол Улсын бүх сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ хүрээд байгаа. Үүрэн телефон цэгийн 100 хүнд ногдох нягтрал Монгол Улсад 122, дэлхийн хэмжээнд 103,5 буюу Монгол Улсын үүрэн телефон цэгийн нягтрал дэлхийн дунджаас 18,5 пунктээр их байна.

“Дэлхийн Цахилгаан холбооны байгууллага”-аас жил бүр тооцон гаргадаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн индексээр 2017 онд 176 орноос дүгээр 91 байрт орж байсан байна.

Харин 2018 оны хагас жилийн байдлаар Монгол улсад үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4,085,900 байна. Үүрэн холбооны интернет хэрэглэгчийн тоо 2,854,226 байгаа аж. Үүний 891,872 нь LTE хэрэглэгч гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих