ugsarmal-bair

Хуучны угсармал орон сууцны дулаалгын ажил 50 хувьтай байна

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд энэ онд 6 дүүргийн 24 барилгыг дулаалах ажил хийгдэж байна.

Улаанбаатар хотод 1960, 1970-аад онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок угсармал орон сууц байна. Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүн, Сангийн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгасан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих