drug-ice

Хагас тэрбумын үнэ бүхий ХАР ТАМХИ илрүүлэв

Нэгэн цагт ТЭЭВЭРЛЭГЧ орон хэмээгдэж байсан Монгол улс хэдийнэ хар тамхины ХЭРЭГЛЭГЧ орон болсныг гэрчлэх дуулиант хэргүүд шил шилээ даган гарсаар байна.

Өчигдөр орой 17.00 цагийн орчимд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан бүлэг этгээдүүдийг ирүүлж, дайчлан баривчилжээ.

HAR TAMHI

Гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна.

Баривчлагдсан этгээдүүд 19-32 насны гурван хүн бөгөөд нэг нь эмэгтэй аж. Үзлэг шалгалт хийхэд 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх МӨС тээвэрлэж явсан нь илэрчээ.

Гаалийн ерөнхий газрын байцаагчид уг хар тамхийг анх хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлж, улмаар цагдаагийнхан мэдээллийн дагуу ийн баривчилгаа хийжээ. Гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих