orhon-aimag-ba-elegnii-owchlol

Орхон аймагт элэгний өвчлөлөөр нас барагсдын тоо өндөр байна

~Орхон аймагт элэгний өвчлөлөөр нас барагсдын тоо өндөр байна~

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирус илрүүлэх үнэ төлбөргүй шинжилгээг энэ сарын 20-оос Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж эхлээд байна.

Үүнд 15-39, 65-аас дээш насныхан хамрагдана.

Орхон аймагт нийт 41074 иргэн хамрагдах урьдчилсан дүн гарчээ. Үүний 50.3 хувь эрэгтэй, 49.7 хувь нь эмэгтэйчүүд аж. 15-аас дээш насны сурагчдад В,С вирус илрүүлэх шинжилгээг сургууль дээр хийх бол залуучууд, ахмадууд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана.

Харин В,С вирус тоолох шинжилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Медипас эмнэлэгт хийлгэж болно. Вирус илрүүлэх шинжилгээний зардалд Эрүүл мэндийн сангаас Орхон аймагт 107.8 сая төгрөг төсөвлөжээ.

Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний гуравт элэгний өвчлөл ордог бол Орхон аймагт нэгд байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих