olymp-robot-2020

Олимпийн наадмын түүхэнд анх удаа РОБОТ бэлэг тэмдэг боллоо

Олимпийн наадмыг илтгэх хамгийн том зүйл нь маскот буюу бэлгэ тэмдэг байдаг. “Токио – 2020” олимп, паралимпийн наадмын бэлгэ тэмдгийг өнгөрсөн оны долдугаар сард албан ёсоор танилцуулсан.

Бэлгэ тэмдгийг шалгаруулах санал асуулгын уралдаанд 2042 бүтээл өрсөлдөж, бүтээлч Рю Танигучигийн бүтээл 109041 санал хүртэж шалгарсан билээ. Шалгаруулалтыг Японы мэргэжлийн уран бүтээлчид болон 16 мянган бага сургуулийн нийт 200 мянга гаруй сурагчийн саналаар тодруулсан. Ийн олимпийн наадмын түүхэнд анх удаа маскот буюу бэлгэ тэмдгээр амьтан бус робот тодорсон нь онцлог.

Олимпийн наадмын маскот – МИРАИТОВ:

Мираи буюу ирээдүй, това буюу үүрд мөнх хэмээх үгсийн нийлмэл утгат нэртэй энэхүү робот нь Япон улсын дэвшилтэт технологийг илтгэх бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын эмблемийг агуулжээ.

Паралимпийн наадмын маскот – СУМЭЙТИ:

Япон улсын бэлгэ тэмдэг сакура цэцгийн өнгө, дүрсийг илтгэсэн робот.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих