nooluur

Ноолуур үнэ 45 мянган төгрөгөөс эхлэж байна

Өнгөрсөн онд ноолуурын үнэ 100 мянган төгрөгийн ханштай байсан. Харин энэ жилийн хувьд ямааны цагаан ноолуур килограмм нь 45-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

 Тодруулбал, Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45 мянган төгрөг байна.

Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг баталсанаас хойш дотоодын аж ахуй нэгжүүд ноолуурын боловсруулалтад анхаарах болсон. Хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу 2018 онд тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон юм. 

Зээлд хамрагдсан дээрх үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн, самнасан ноолуур 124.9 тонноор өссөн байна.

Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэн аж.

Өнгөрсөн оны нийт экспортын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 18.2 хувиар өсөж, боловсруулалтын түвшингээр задалвал угаасан ноолуур 2.3 хувиар буурч, самнасан ноолуур 8.45 хувь, ээрмэл утас 140 хувь бэлэн бүтээгдэхүүн 8.5 хувиар өссөн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих