shoroon-bumbagariin-burhant-gazar

Монгол Казахстаны хамтарсан судалгааны баг 570 гаруй олдвор олджээ

~Монгол Казахстаны хамтарсан судалгааны баг 570 гаруй олдвор олджээ~

Соёлын өвийн үндэсний төвөөс өнөөдөр археологийн хайгуул бүртгэл, дурсгалын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн гишүүн А.Очир, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа нар оролцов.

Монгол Казахстаны хамтарсан судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын Шороон Бумбагарт орших бунхант дурсгалт газрыг илрүүлсэн байна. Тус газраас 570 гаруй олдвор олджээ.

Тухайлбал 170 гаруй алтан эдлэл, 45 орчим алтан зоос, Энэтхэг, Грек, Ром, Хятад, Солонгос улстай холбоотой олдворууд олдсон аж. Мөн Хүннүгийн үеийн булш 180 орчим, Хүрэл зэвсгийн үеийн 50 орчим булш, 30 гаруй хиригсүүр, Эртний Монгол булш оршуулгын дурсгал 60 орчим, Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зураг, суурин газрын үлдэц хоёр хэрэм, Хятад бичигтэй хөшөөний хугархай олдсон байна.

Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг бүхий дурсгал аж. Тус газрын бүх дурсгалыг улсын тусгай хамгаалалтанд авчээ. 2011-2012 онд архилогийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих