tsagaan sar-beleg

Монголчууд цагаан сараар 350 тэрбум төгрөгийг ГАДАГШЛУУЛДАГ

Цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг 

Жил бүрийн өдийд Цагаан сарын бэлэгний тухай асуудал сөхөгддөг. “Эрээний хогийг бус эх орныхоо бүтээгдэхүүнийг сонгоё” гэж нийтээрээ уриалдаг ч сэтгэл дутаж сурсан зуршлаасаа “Нарантуул”-ыг зорьдог үзэгдэл байсаар…

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр “Цагаан сар”-ын бэлтгэл ажлууд эхэлсэн энэ өдрүүдэд  Үндэсний статистикийн хорооноос эдийн засгийн тооцоолол гаргажээ.

Улсын хэмжээн дэх 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс ойролцоогоор 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарна гэжээ.

Харин зочид гийчдэд барих бэлгийн хувьд  80 орчим хувийг “хилийн чанадаас” буюу импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн судалгаа байна. Үүгээр тооцвол цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг.

tsagaan sar-1

Үндэсний статистикийн хорооны тооцоолол

Тиймээс бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ирсэн олныхоо гарыг эх орныхоо бүтээгдэхүүнээр цайлгаваас тэр хэмжээний мөнгө эдийн засагт шингэж төгрөгийн худалдан авах чадвар нэмэгдэнэ гэдгийг онцолж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих