Korean Air

Инчеон-Улаанбаатарын чиглэлд “Korean Air” компанийн ноёрхолыг хална

Зорчигч аялагчдын дунд Инчеон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийз бусад ижил зайтай аялалаас илүү өндөр үнэтэй /$890 орчим/байдаг гэсэн гомдол шүүмж байнга яригддаг байсан ч энэ чиглэлд  30 орчим жил ноёрхсон Korean Air компанийн онцгой эрхийг цуцалж, хоёрдогч агаарын тээврийн компанийг өрсөлдөөнд оруулахаар болжээ.

Энэ тухай  Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч саяхан мэдээлсэн бөгөөд тус чиглэлд нислэг үйлдэх шинэ лицензийг энэ сард багтаан гаргахаар болсон байна.

“Энэ нь Korean Air компанийн эрхийг цуцлана гэсэн үг биш. Дахин нэг компанид нислэг үйлдэх боломж гаргаж өгөх юм” хэмээн Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалж ярьсан байна.

Уг эрхийн төлөө  Asiana Airlines,  Jeju Air, T’way Air, Eastar Jet компаниуд өрсөлдөж байгаа аж. Инчеон-Улаанбаатарын чиглэл нь ашигтай, ирээдүйтэй зах зээлд тооцогдож байгаа тул компаниудын хувьд өрсөлдөөн хүчтэй байгаа гэлээ. Мөн  яамны мэдээлснээр өнгөрсөн онд энэ чиглэлд 330,000 хүн зорчсон бөгөөд жилийн өсөлт нь дунджаар 11 хувьд хүрсэн гэжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих