dornod-aimag

Дорнод аймагт “Хүүхдийн чих, хамар, хоолойн тасаг” нээгдлээ

Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зөвлөлийн гишүүдийн хамт өнгөрсөн зургаадугаар сард БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж чих, хамар, хоолойн тасгийг шинээр байгуулахаар шийдвэрлэж байсан.

Аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрөөс нийт 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн дэргэд “Хүүхдийн чих, хамар, хоолойн тасаг” шинээр нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

Ханиад томууны дэгдэлтийн үед чих, хамар, хоолойн өвчлөл нь нийт амьсгалын замын өвчлөлийн хэвтэн эмчлүүлэгчдийн 70 орчим хувьд зонхилон тохиолддог. Мөн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн дэргэд, чих хамар хоолойн тасгийг нээж ажиллуулах талаар эцэг эхчүүдээс олон санал ирдэг байсан бөгөөд хүүхдийн тасгаас амбулатори хүртэл нэлээдгүй хол зай туулж очдог байсныг шийдвэрлэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих