ger-horoolol-dahin-tolowlolt

Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус, бодитоор ажил хэрэг болж байна

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг орон сууцжуулах, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь нь юуны түрүүнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шийдэж өгөх явдал. Дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн байхад Түрээсийн болон Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүд шуурхай бөгөөд амжилттай хэрэгжих үндэс бүрдэж, гэр хорооллынхны нэг хэсэг нь газраа бэлэн баригдсан орон сууцаар солих, зарим нь өөрийн хашаа, газар дээрээ амины орон сууц барих, хүсвэл хэсэг гудамжаараа нэгдээд таун хаус барьж орох гэх мэт олон боломжууд нээгдэнэ.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ онд бүрэн хийгдэж дууссанаар өдгөө тухайн газарт аж төрж буй 3700 орчим айл өрх дээр нэмээд 6000 орчим айл өрхийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж гээд инженерийн дэд бүтцээр найдвартай хангах суурилагдсан хүчин чадал, хөрс суурь бүрдэж байгаа юм. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус харин ч илүү бодитой, илүү ул суурьтай, илүү өргөн хүрээнд олон талт хувилбараар хэрэгжиж байгаагийн илрэл. Тиймээс одоо ашиглалтын өмнөх захиргааны байраа нээн ажиллуулж, Дэд төвийг хүлээн авах бэлтгэлээ хангах учиртай“ хэмээн Хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих