mashin

ГЕГ: Хилээр орж ирэх автомашин 40 хувиар өсчээ

2019 оны эхний дөрвөн сард бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 328.8 сая ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буюу 46.1 сая ам.доллароор өссөн дүн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Өөрөөр хэлбэл нийт импортын 18.6 хувийг бүрдүүлж байна. Тайлант хугацаанд суудлын автомашины импорт 25 мянга 571-д хүрсэн бол ачааны автомашины импортын тоо 7251 болсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 40 хувиар буюу 10 мянга 207-аар, ачааны автомашины импорт 14 хувиар буюу 1669-ээр тус тус нэмэгдээд байна.

Оны эхний гурван сарын дүнгээр тооцоход суудлын автомашины импортын гурван хувийг шинэ автомашин, 97 хувийг хуучин буюу хоёроос дээш жилийн насжилттай автомашин бүрдүүлж байгаа болохыг Монголын автомашины дистрибьютеруудын ассоциацаас мэдээлж байсан юм.

Үүнээс гадна 2019 оны эхний дөрвөн сард 371.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад ийм төрлийн барааны импорт 9.9 сая ам.доллароор буюу 2.7 хувиар нэмэгджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих