gal-untraah-awrah-ajillagaa

“Гал түймэр унтраах аврах ажиллагаа” Олон улсын сургалтад оролцов

Арабын Нэгдсэн Эмират Улсын Иргэний хамгаалалтын академиас зохион байгуулсан “Гал түймэр унтраах аврах ажиллагаа” сэдэвт олон улсын сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцоод ирлээ.

Тус сургалтад 10 орны 12 гал түймэр унтраах чиглэлийн удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Сургалтаар “Гал түймэр унтраах эрэн хайх аврах үйл ажиллагааны тогтолцоо”, “Шатдаг хийн барилга байгууламжид гал түймэр унтраах эрэн хайх аврах ажиллагаа явуулах арга”, “Барилга байгууламжын бүтэц нуралтын төрлүүд”,

~“Гал түймэр унтраах аврах ажиллагаа” Олон улсын сургалтад оролцов~

“Тээврийн хэрэгсэлд гарсан гал түймэр, нүхэн гарц зэрэг томоохон хонгилын байгууламжид гарсан гал түймрийг унтраах арга зүй”, “Нэрвэгдсэн хүмүүсийг аврах арга, багаж хэрэгсэл”, “Ослын үеийн удирдлагын систем”, “Хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллах” зэрэг танхим болон дадлага сургуултуд явагдсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих