5cc7a54367d9f

Банкны салбарын 95 жилийн ойд зориулсан дурсгалын зоос худалдаанд гарлаа

Банкны салбарыг үүсгэн хөгжүүлсний 95 жилийн ойд зориулан “Монголбанк-95 жил” дурсгалын мөнгөн зоосыг 5 унц, 1 унцаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа.

Монголбанк Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд, Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос гаргадаг билээ. Тухайлбал, анх 1974 онд банкны салбар үүсэж хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаанд гаргаж байсан юм.

Монголбанкнаас худалдаж буй дурсгалын зоосны үнэ болон бусад мэдээллийг coin.mongolbank.mn вэб хуудаснаас авах боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих