achaa teewer

69.8 сая тонн ачаа тээвэрлэжээ

Монгол Улс өнгөрсөн 2018 онд нийтдээ 69.8 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Манай улс 10 гаруй чиглэлд улс хоорондын ачаа тээвэрлэлт хийдэг юм байна. Энэхүү тээвэрлэлтийг нийт 114 аж ахуйн нэгж, байгууллагын 4093 мэргэшсэн жолооч, 4014 хүнд даацын тээврийн хэрэгслээр хийдэг аж.

Монгол Улс өнгөрсөн 2018 онд нийтдээ 69.8 сая тонн ачаа тээвэрлэжээ.Энэ нь 2017 оноос 29.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Өнгөрсөн жилд

  • автомашины тээвэр 41.4 хувиар өсч 44.1 сая тонн,
  • төмөр замын тээвэр 12.9 хувиар өсч 25.7 сая тонн,
  • агаарын тээвэр 2 хувиар өсч 3.1 мянган тоннд хүрсэн байна.
  • Ингэснээр тээврийн салбараас олсон нийт орлого 2018 онд 2017 оныхоос 17.2 хувийн өсөлттэй гарчээ.

    Ачаалж байна
    Зочны үнэлгээ
    0 (0 votes)

    Сэтгэгдэл бичих